Дундговь аймагт цагдаагийн алба хаагчдын алжаал тайлах өрөөг байгууллаа

2025 оны 2 сарын 07

Arslan.mn

Дундговь аймгийн цагдаагийн газраас алба хаагчдад анхан шатны сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, ажлын байранд богино хугацаанд алжаал ядаргаа тайлах боломжийг олгох зорилгоор "Алжаал тайлах өрөө"-г шинээр бий болголоо.

Ийнхүү байгууллагын дотоод нөөц боломжид тулгуурлан 58.3 м.кв талбай бүхий өрөөг ашиглалтад оруулснаар алба хаагчид бүлгийн буюу ганцаарчилсан сэтгэл зүйн ярилцлага, мөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамрагдах, ажлынхаа завсар чөлөөгөөр ая тухтай орчинд түр хугацаанд амарч тухлах, алжаал тайлах боломж нөхцөлийг бүрдээд байна.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661623
1 эможи

Зочид
2025-02-07 23:43
Дундговь аймгийн засаг дарга С.Мөнхчулуун ажлаа сайн гүйцэтгэж байна.
keyboard_arrow_up