ИРГЭН: Дархан чиглэлийн “88-82“улсын дугаартай автобусны жолоочид баярлалаа. Ийм сайхан сэтгэлтэй жолооч нар олон байгаасай

2025 оны 2 сарын 06

Arslan.mn

Иргэн Б.Цэрэнпил өөрийн  цахим хуудаснаа, "1 сарын 31-нд Дарханаас 15.30 цагийн автобусанд явж байгаад цүнхнээсээ карт, хүүхдүүдийн маань зураг, 280,000 төгрөгөө алга болгосон байсныг "88-82"улсын дугаартай автобусны жолооч олж өгсөнд маш их баярлалаа. Ийм сайхан сэтгэлтэй жолооч шиг жолооч олон байгаасай. Алтан шар зам өлзийтэй байгаасай. Маш их баярлалаа." гэж сэтгэгдлээ хуваалцжээ.

Автотээврийн Үндэсний Төвөөс улс, хот хорондын зорчигч тээврийн автобусны хурдыг, тээвэрлэлтийн явцыг 24 цагийн турш хянаж байдаг.

Тодруулбад, туулсан замынх нь хугацаанд хаана хэдэн км/цагийн хурдтай явсныг бүрэн хянах боломжтой аж.

Мөн тээвэрлэлтэнд гарахад нь техникийн бүрэн бүтэн аюулгүй байдал, жолоочийн эрүүл мэнд, ажил амралтын дэглэм зэргийг ч нарийн чанд хянадаг. Тиймээс хөдөө орон нутагт хамгийн найдвартай унаа нь НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВЭР юм.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661603
1 эможи

keyboard_arrow_up