“Чандмань Налайх“ ОНӨААТҮГ-ын дарга албан тушаалаа урвуулан ашиглаж байгууллагын барилгыг нураан, орон сууц барих зөвшөөрөл олгожээ
“Чадмань Налайх“ ОНӨААТҮГ-ын дарга албан тушаалаа урвуулан ашиглаж байгууллагын барилгыг нураан, орон сууц барих зөвшөөрөл олгосон хэрэг гарчээ.
Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас “Чандмань Налйах" ОНӨААТҮГ-ын дарга Г.Ч нь байгууллагын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 450 мкв талбайн хэмжээтэй барилгыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэхгүйгээр нураах шийдвэр гаргаж, “С” ХХК-д орон сууц барих нөхцөлийг бүрдүүлж, давуу байдал бий болгосон гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Уг хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Багахангай, Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд ийнхүү шилжүүлсэн байна.









