Мансууруулах бодистой холбоотой 4 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ
2025 оны 2 сарын 05
Прокурорын байгууллагаас энэ оны 01 дүгээр сарын 27-ноос 31-ний өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 48261, мөрдөн байцаалтын 2704 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 223 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 92, Өмчлөх эрхийн эсрэг 57, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 48, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 9, Хүний амьд явах эрхийн эсрэг 5, Хүрээлэн байгаа орчны эсрэг 5, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 4, Авлига, албан тушаалын 2, Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх 1 хэрэг байжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
661589
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс