ШУУРХАЙ: “Чингис хаан“ нисэх буудлаас Улаанбаатар хүртэлх тууш замыг тодорхойгүй хугацаагаар хаажээ
2025 оны 2 сарын 05
Төв аймагт цаг агаарын нөхцөл байдал муудаж цас их хэмжээгээр орж, цасан шуургатай байгаа тул авто замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсэж, тууш замын үзэгдэх орчин хязгаарлагдмал байна.
“Чингис хаан” Олон улсын нисэх буудлаас Улаанбаатар хот руу хүрэх тууш замд авто осол гарсан тул тус чиглэлийн замын хөдөлгөөнийг тодорхой бус хугацаагаар хаагаад байна.
Иймд зорчигч үйлчлүүлэгч та бүхэн нисэх буудлаас Улаанбаатар хот руу хүрэхдээ Төв аймгийн замыг сонгон анхаарал, болгоомжтой зорчино уу.
Эх сурвалж: "Чингис хаан" олон улсын нисэх буудал

Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1








661581
1 эможи
Зочин
2025-02-06 08:32
Эргүү минь чи нисэх буудал барьж чадах юмуу мал чинь
Зочин
2025-02-05 20:49
Салхитын хендийд нисэх буудал барьдаг мангарууд!!! Гадаадынхаар сайн хийлгээд бай,, гай нь барагдахгуйдээ!
Энхтайван
2025-02-05 17:38
Зөв зөв.Анхаарал болгоомжтой.Байхыг хүсье ээ.Бүх хүмүүст
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс