Байлдааны зориулалттай сумыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ

2025 оны 2 сарын 05

Arslan.mn

Прокурорын байгууллага 2025 оны 01 дүгээр сарын 27-ноос 31-ний өдрийг хүртэл хугацаанд эрүүгийн 223 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ. Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

  • Нийслэлийн прокурорын газраас “Ч” ОНӨААТҮГ-ын албан тушаалтан Г.Ч нь байгууллагын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 450 мкв, талбайн хэмжээтэй барилгыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэхгүйгээр нураах шийдвэр гаргаж, “С” ХХК-д орон сууц барих нөхцөлийг бүрдүүлж, давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Багахангай, Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
  • Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас иргэн Б.Т нь тус аймгийн нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус сум дахь сум дундын анхан шатны шүүхэд,
  • Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас иргэн С.П нь байлдааны зориулалттай сумыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 2.2 /Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус сум дахь сум дундын шүүхэд тус тус шилжүүллээ.

Эх сурвалж: УЕПГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661580
0 эможи

keyboard_arrow_up