Дуудлагын жолооч жолоочийн нүдрүү нулимс асгаруулагч цацан машиныг нь дээрэмджээ

2025 оны 2 сарын 05

Arslan.mn

Дуудлагын жолооч нэрээр бусдын автомашиныг дээрэмджээ. Тодруулбал, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт автомашинаа дээрэмдүүллээ гэх дуудлага мэдээлэл энэ оны нэгдүгээр сарын 25-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Тодруулбал, нэр бүхий иргэнийг согтсон үед нь дуудлагын жолооч гэх үл таних 20 орчим насны хүн ирж нүд рүү нь нулимс асгаруулагч цацаж, автомашинаас нь чирч буулгаад автомашиныг нь дээрэмдсэн байна. Гэм буруутай байж болзошгүй этгээдийг цагдаагийн байгууллагаас олж тогтоон, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661574
1 эможи

keyboard_arrow_up