Зэвсэгт хүчний аварга шалгаруулах барилдаанд Б.Орхонбаяр түрүүллээ
Батлан хамгаалах яамны харьяа Алдар спорт хорооноос уламжлал болгон зохион байгуулдаг Зэвсэгт хүчний аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан өчигдөр /2025.02.02/Алдар спорт хорооны зааланд боллоо.
Энэхүү барилдаанд аймгийн начин Б.Гончигсүрэн тэргүүтэй Батлан хамгаалах салбар, ЗХЖШ-н харьяа ангиуд, Төрийн цэргийн байгуулгын спорт хороодын улс аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөх бөх оролцсон юм.
Улмаар Улсын арслан Б.Орхонбаяр долоо даван түрүүлж, Улсын харцага Б.Зоригтбаатар үзүүрлэж, Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ, улсын начин Э.Батмагнай нар шөвгийн дөрөвт шалгарлаа.
Дунд шөвгийн наймд улсын харцага Б.Цэдэнсодном, улсын начин Б.Түмэндэмбэрэл, улсын начин Б.Түвшинтөгс, аймгийн арслан Э.Баасанжав нар тус тус шалгарсан байна.









