Худалдан авалтын дүнгээс хамаарч НӨАТ-ын буцаалтыг шатлалтай олгоно

2025 оны 2 сарын 01

Arslan.mn

Татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд ХХОАТ, ААНОАТ, НӨАТ-ын хуулиудад ямар өөрчлөлт орох талаар ажлын хэсгийн гишүүд мэдээлэл өглөө

 Татвар төлөгчид, иргэд, эдийн засгийн эрдэмтдийн саналд үндэслэн дараах саналуудыг Татварын тухай багц хуульд тусгуулахаар өчигдөр Сангийн яамд хүргүүлэхээр болжээ.

Тодруулбал, НӨАТ-ын тухай хуульд шаталсан албан татварын тогтолцоог нэвтрүүлэх нь зүйтэй гэж үзсэн бөгөөд. энэ нь амьжиргааны доод түвшин, хөдөлмөрийн хөлсний доод түвшинтэй уялдах юм.

Иргэн бүр худалдан авалтынхаа эхний босго дүнгээр 100 хувийн буцаалтыг авдаг байхаар тооцоолсон. Тухайлбал, 500 хүртэлх мянган төгрөгийн худалдан авалтын 100 хувь, 500-800 мянган төгрөгийн худалдан авалтын 50 хувь,

800 мянгаас дээш худалдан авалтад 20 хувийн татварын буцаалт авдаг байх нь зүйтэй гэж үзлээ. Үүнийг сүүлийн жилд 20 гаруй орон хэрэглэдэг шаталсан аргачлал юм

. НӨАТ-гүй бараа авах, зарах байдал байхгүй болно гэсэн үг. ААН-үүдийн хувьд хуримтлалтай холбоотой асуудал тулгардаг. НӨАТ төлөх ААН-үүдэд тодорхой хугацаа өгөх шаардлагатай гэж үзсэн. Импортоор бараа авахад гаалийн татвар, НӨАТ урьдчилж давхар төлдөг. Тиймээс 2-3 сар хугацаа өгч НӨАТ өгдөг байх нь зүйтэй гэж үзсэн. 

ХХОАТ-ийг дээд хэмжээг 10 хувиар тогтоох, мөн шаталсан байдлаар босго тогтоож, хөнгөлөх саналыг Сангийн яамд өглөө. ААН-ын нэмэгдсэн өртгийн албан татвар дээр ЖДҮ-г дэмжих зорилгоор 300 саяас 1 тэрбум төгрөгийн орлоготой ААН-үүд 1 хувийн татвар төлөх боломжтой байдаг, одоогийн хуулиар. Үүнийг эдийн засаг, инфляцтай уялдуулж тодорхой хэмжээнд нэмэгдүүлэх асуудлыг тусгасан гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
661509
1 эможи

keyboard_arrow_up