Голын мөс рүү цөмөрч орсон автомашиныг татан гаргажээ

2025 оны 1 сарын 31

Архивын зураг ашиглав

Увс аймгийн Сагил сумын Боршоо багийн "Боршоо гол" гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 90 км, сумын төвөөс хойд зүгт 30 км/ иргэн Т-ийн эзэмшлийн суудлын автомашин 01.26-ны өдөр голын мөс рүү цөмөрч оржээ. 

Энэ талаарх дуудлагыг 01.29-ний өдрийн 15:07 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн Т-гийн “Ist” загварын суудлын автомашин голын мөс рүү цөмөрсөн байсныг татан гаргасан байна.

Иргэд та бүхнийг баталгаатай автозамаар зорчихыг анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661496
0 эможи

keyboard_arrow_up