Ц.Дуламсүрэн: Хаврын эрлийз морины уралдаан бол ӨВ СОЁЛ БИШ

2025 оны 1 сарын 30

Arslan.mn

Монгол Улсын начин, тод манлай уяач Ц.Дуламсүрэн хаврын морин уралдаантай холбоотой асуудал, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах асуудлаар мэдээлэл өглөө.

Тод манлай уяач Ц.Дуламсүрэн "Хаврын эрлийз морины уралдаан бол өв соёл биш. Хүүхдийн эрхийг зөрчиж буй маш том бүдүүлэг алдаа.

Сая Л.Энх-Амгалан сайд хэлж байна лээ "Би хөдөө хурдны морь унаж өссөн. Энэ уламжлалаа бид Хятадад алдах гээд байна" гэсэн. Манайд хаврын уралдаан зохион байгуулагдахад Өвөр Монголд хурдан морь уралдахаа болино гэж хэн хэлээд байгаа юм бэ.  Ийм сонин жишээ хэлэх юм. 

Та нар хараарай, 300-400 морь уралдахад 3-4 нь л уяач өөрийн хүүхдээр морио унуулдаг. Бусад нь хэний хүүхдээр морио унуулж байгаа нь тодорхой. Бид хаврын морин уралдааныг зохион байгуулснаар өв соёлоо хадгалах биш харин ч устгана.

3 сая төгрөг төлөөд 300 сая төгрөгийн бай авах уралдаанд хүүхдийг эрлийз морь унуулж уралдуулж байна.

Өчигдөр М.Нарантуяа гишүүнийг мэдээлэл хийхэд "Мал мэдэхгүй Нара, морь ярилаа гэх юм. Тэр огт морь ярьсангүй, хүүхдийн эрх л ярилаа. 

Хүүхдийн эрхийн талаар ярих мэргэжилтэн, байгууллагын хүмүүсийг "Ча гэх ямаагүй, чү гэх морьгүй юм байж бүү ярь" гэж доромжлох юм. 

Өв соёлын нэр барьж өв соёлыг устгадаг бүлэг нь эрлийз адуу уядаг хүмүүс шүү" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661482
1 эможи

Зочин
2025-01-30 16:35
Сайн хүн байна.
Зочин
2025-01-30 12:31
Ухаантай хүн бна
keyboard_arrow_up