Орон сууцын хаалганы нууцлалын мэдээллийг ЭМЧ, ЦАГДАА нарт өгөхөөр болжээ
2025 оны 1 сарын 30
Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор орон сууцын орцны хаалганы нууцлалыг түргэн тусламжийн эмч нар, цагдаагийн алба хаагчдад өгөхөөр болжээ.
Уг ажлыг Баянзүрх дүүргийн 16 хорооныхон хэрэгжүүлж эхлэх гэж байгаа юм.
Түргэн тусламжийн эмч нар, цагдаагийн алба хаагчид дуудлагын дагуу ажиллахад орон сууцын хаалганы кодыг мэдэхгүйгээс цаг алдах тохиолдол их аж.
Тиймээс тэдэнд 24 цагаар мэдээлэл хүргэх тусгай утас ажиллуулж эхэлжээ. Одоогоор тус хорооны 82 орон сууцын мэдээллийг нэгтгэсэн байна.
Мөн шаардлагатай тоног төхөөрөмжийг суурилуулах ажлыг гүйцэтгэж буй гэнэ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
661476
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс