Бага насны хоёр хүүхэдтэйгээ хамт сураггүй алга болсон иргэнийг эсэн мэнд олжээ

2025 оны 1 сарын 30

Arslan.mn

Бага насны хоёр хүүхэдтэйгээ хамт сураггүй алга болсон хүмүүсийг эсэн мэнд олжээ.

Тодруулбал, Дорнод аймгийн Хэрлэн сумаас Гурванзагал сумын чиглэлд суудлын автомашинтай зорчиж явсан /2 эмэгтэй бага насны хүүхэд/ жолоочийн хамт 01.29-ний өдрийн 13:00 цагийн орчимд гараад одоог хүртэл сураггүй байна гэсэн дуудлагыг мөн өдрийн 21:42 цагт Онцгой байдлын газарт ирүүлсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид эрэн хайх аврах ажиллагааг зохион байгуулан “Prius-41” суудлын автомашинтай иргэн Т /25 настай, эмэгтэй/, Е /3 настай, эрэгтэй/, Т /26 настай, эмэгтэй/, А /3 настай, эмэгтэй/, жолооч Ш /27 настай, эрэгтэй/ нарыг Гурванзагал сумын төвөөс баруун урд зүгт 30 км, Рашаант багийн “Овоо” гэдэг газраас эсэн мэнд олж, тусламж үзүүлжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
661473
1 эможи

keyboard_arrow_up