Ч.Үүрийнцолмон: Үүрэн холбооны газрууд хугацаатай гээд ашиглаж дуусаагүй ДАТА-г устгаж байгаа нь “ХУЛГАЙ“ шүү
“Дата хугацаагүй болгох нэгдэл”-ээс датаг хугацаагаар хязгаарлаж хэрэглэгчийн ашиглаж дуусаагүй датаг хүчингүй болгож байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэн ШӨХТГ-т гомдол гаргасан байна.
Энэ талаар “Дата хугацаагүй болгох нэгдэл”-ийг санаачлагч Ч.Үүрийнцолмон Үүрэн холбооны газрууд хугацаатай гээд ашиглаж дуусаагүй "ДАТА"-г устгаж байгаа нь ХУЛГАЙ шүү. Иргэн барааг худалдаж авсан бол түүнийг бэлэглэх, хадгалах зэргээр өөрийнхөө хэрэгцээнд зориулж захиран зарцуулах эрхтэй.
Энэ бол маш том ёс зүйгүй бизнес юм. Хэрэглэгчийнхээ хэтэвчийг тэмтэрч байгаа бизнесийг ойлгохгүй байна.
"Түрүүлж алхана" уриатай Юнител одоо хэрэглэгчийнхээ халаасыг тэмтэрч, өмчлөх эрхэд халдаад байгаа энэ үйлдлийг түрүүлж зогсоогоод өгөөч ээ. Мобиком ууган оператор компани учир түүчээлээд өгөөч ээ гэж хэлмээр байна" гэв.