Ашигт малтмал, газрын тосны газрын албан тушаалтан М.Э, Б.А нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

2025 оны 1 сарын 29

Arslan.mn

Прокурорын байгууллага энэ сарын 20-ноос 24-ний өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 47995, мөрдөн байцаалтын 2350 хэрэгт хяналт тавьжээ.

Эрүүгийн 224 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ. Шүүхэд шилжүүлсэн хэргээс дурдвал:

Ашигт малтмал, газрын тосны газрын албан тушаалтан М.Э, Б.А нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход давуу байдал бий болгожээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.

Түгээмэл тархацтай ашигт малтмал гэж зам, барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой, элбэг тархалт бүхий элс, хайрга, тоосгоны шавар, хүрмэн, боржин, дайрганы зориулалттай барилгын чулууны хуримтлалыг нэрлэдэг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661456
0 эможи

keyboard_arrow_up