Хилийн цэргийн дугаар ангийн албан тушаалтан Г.Б-гийн хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлжээ
2025 оны 1 сарын 29
Прокурорын байгууллага энэ сарын 20-ноос 24-ний өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 47995, мөрдөн байцаалтын 2350 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 224 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.
Нийслэлийн прокурорын газраас Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн цэргийн дугаар ангийн албан тушаалтан Г.Б нь хилээр тээврийн хэрэгслийг шуурхай нэвтрүүлэх, саатуулахгүй байх зорилгоор бусдаас хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд шилжүүлсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
661455
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс