УДШ-ийн Ерөнхий шүүгч, тэргүүн шүүгч нар ЯМАР ХӨРӨНГӨТЭЙ вэ?
Улсын дээд шүүх нийт 22 шүүгчтэй. Ерөнхий шүүгчээр Д.Ганзориг, танхимын тэргүүн шүүгчдээр Ч.Хосбаяр, Г.Алтанчимэг, Д.Мөнхтуяа нар ажиллаж байгаа.
Тэгвэл бид энэ удаа УДШ-ийн Ерөнхий шүүгч болон танхимын тэргүүний шүүгч нар ямар хөрөнгөтэй болохыг танилцуулж байна. /АТГ-т мэдүүлсэн 2023 оны Хөрөнгө орлогын мэдүүлэг/
УДШ-ийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг зуслангийн ч байшингүй, ₮1,5 саяын үнэлгээтэй ачааны машинтай
Д.Ганзориг нь 2020 оны зургадугаар сард Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилогдсон, бүрэн эрхийн хугацаа нь 2026 онд дуусахаар байгаа.
Түүний нэг жилийн орлого нь 78 сая төгрөг бөгөөд сарын цалин нь 6.5 сая төгрөг байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮78 сая
Гэр бүлийн орлого: ₮48 сая
Орон сууц барилга байгууламж: ₮247 сая / орон сууц -1 /
Тээврийн хэрэгсэл: ₮1,5 сая / Жижиг оврын ачааны нэг машинтай /
Мал аж ахуй: ₮34 сая /Хонь-25, Үхэр-30, Адуу-17 /
Газар: ₮0сая /газаргүй /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮18 сая
Хадгаламж: ₮132 сая
Авлага: ₮31 сая
Зээл: ₮34 сая гэж мэдүүлжээ.
УДШ-ийн танхимын тэргүүн шүүгч Ч.Хосбаяр ₮475 саяын үнэлгээтэй ҮЛ ХӨДЛӨХ, ₮12 саяын үнэлгээтэй 4 газартай
Ч.Хосбаяр нь Улсын дээд шүүхийн шүүгчдийн 2021 оны 03 дугаар сарын зөвлөгөөнөөс Эрүүгийн хэргийн танхимын тэргүүнээр сонгогдон ажиллаж байна.
Түүний нэг жилийн орлого нь 110 сая төгрөг бөгөөд сарын цалин нь 9 сая төгрөг байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮110 сая
Гэр бүлийн орлого: ₮165 сая
Орон сууц барилга байгууламж: ₮475 сая / орон сууц -1, зуслангийн байшин-1, Авто зогсоол-2, дуусаагүй барилга-1 /
Тээврийн хэрэгсэл: ₮76 сая / Жийп болон туулах чадвар өндөр,Toyota, Land Cruiser /
Мал аж ахуй: ₮1 сая /нохой-2/
Газар: ₮12 сая /Эзэмших-400м2-1, Эзэмших-700м2-3 нийт дөрвөн газартай /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮4 сая
Хадгаламж: ₮0 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮85 сая гэж мэдүүлжээ.
УДШ-ийн танхимын тэргүүн шүүгч Г.Алтанчимэг ₮175 саяын ОРОН СУУЦ, ₮99 саяын хадгаламжтай
Г.Алтанчимэг нь Улсын дээд шүүхийн шүүгчдийн 2021 оны 03 дугаар сарын зөвлөгөөнөөс Иргэний хэргийн танхимын тэргүүнээр сонгогдон ажиллаж байна.
Түүний нэг жилийн орлого нь 100 сая төгрөг бөгөөд сарын цалин нь 8.3 сая төгрөг байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮100 сая
Гэр бүлийн орлого: ₮99 сая
Орон сууц барилга байгууламж: ₮175 сая / орон сууц -1, зуслангийн байшин /
Тээврийн хэрэгсэл: ₮25 сая / Суудлын жижиг машин,Toyota Prius /
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮7 сая /Эзэмших-700м2 нийт 2 газартай /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮0 сая
Хадгаламж: ₮99 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮18 сая гэж мэдүүлжээ.
УДШ-ийн танхимын тэргүүн шүүгч Д.Мөнхтуяа ₮780 саяын ҮЛ ХӨДЛӨХ, ₮27 саяын үнэлгээтэй 5 газартай
Д.Мөнхтуяа нь Монгол Улсын дээд шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Шүүгчдийн зөвлөгөөнөөс Захиргааны хэргийн танхимын тэргүүнээр сонгогдон ажиллаж байна.
Түүний нэг жилийн орлого нь 83 сая төгрөг бөгөөд сарын цалин нь 6.9 сая төгрөг байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮83 сая
Гэр бүлийн орлого: ₮112 сая
Орон сууц барилга байгууламж: ₮780 сая / орон сууц -1, зуслангийн байшин-1, Авто зогсоол-2, дуусаагүй барилга-1 /
Тээврийн хэрэгсэл: ₮90 сая / Жийп болон туулах чадвар өндөр,Toyota, Land Cruiser 200 /
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮27 сая /Эзэмших-02га-1, Өмчлөх-317м2-1, Өмчлөх-500м2-1, Өмчлөх-2000м2-2 нийт таван газартай /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮16 сая
Хадгаламж: ₮1 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮ сая гэж мэдүүлжээ.