Улаанбаатарт өдөртөө -17 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад нутгийн баруун хагаст өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.
2025 оны нэгдүгээр сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Увс нуур болон Дархадын хотгороор 23-28 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 18-23 хэм, Их нууруудын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Эг, Үүр, Туул, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр 14-19 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 2-7 хэм, бусад нутгаар 9-14 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 15-17 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 18-20 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. 19-21 хэм хүйтэн байна.
2025 оны нэгдүгээр сарын 30-наас хоёрдугаар сарын 03-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Нэгдүгээр сарын 30-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр, 31-нд баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 2-р сарын 01-нд нутгийн хойд хэсгээр, 02-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Салхи 30, 31-нд говь, тал, хээрийн нутгаар 2-р сарын 1,2-нд тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 21-26 хэм, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.









