ШУУРХАЙ: Тагнуулын хэрэгт холбогдсон Д.Нямжавд 8 жилийн ял оноожээ
Гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэх Монгол Улсын иргэн Д.Нямжавд найман жилийн ял оноожээ.
Тодруулбал, Гадаадын тагнуулын албатай хамтран ажилласан гэх Д.Нямжавд холбогдох хэргийг өчигдөр /2025.01.27/ нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хаалттай хэлэлцэж, шийдвэрлэсэн байна.
Шүүхээс Монгол Улсын иргэн Д.Нямжавыг гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэм буруутайд тооцож, 8 жил нээлттэй хорих ангид эдлүүлэхээр болжээ.
Эргэн сануулахад, хамба лам З.Санждорж, нэгэн компанийн захирал Д.Бямбажав нарыг Эрүүгийн хуулийн 19.4-1- ийн гадаадын тагнуулын байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан хэмээн яллагдагчаар татсан байдаг.









