УИХ-ын эмэгтэй гишүүд ШУТИС-тай хамтран “Нийгмийн ажлын тухай“ хуулийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа

2025 оны 1 сарын 28

Arslan.mn

УИХ-ын эмэгтэй гишүүдийн өргөн барьж буй "Нийгмийн ажлын тухай" хуулийн хэлэлцүүлгийг ШУТИС-ийн Нийгмийн ухааны салбарын нийгмийн ажлын хөтөлбөрийн багт түшиглэн зохион байгууллаа. 

Хуулийн төслийн хэлэлцүүлэгт УИХ гишүүн О.Саранчулуун, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн ректор Т.Намнан, Нийгмийн ухааны салбарын болон "Нийгмийн ажил" хөтөлбөрийн багш нар, төгсөгчид, докторант, магистрант, оюутны төлөөлөл, 9 дүүрэг, 21 аймгийн хөдөлмөр, халамж хариуцсан мэргэжилтнүүд танхим болон цахимаар оролцлоо.

Өнөөдрийн байдлаар ШУТИС-д "Нийгмийн ажил" хөтөлбөрөөр бакалавр, магистр, докторын түвшинд сургалт явуулж байна. Өнгөрсөн хугацаанд уг хөтөлбөрт 1000 гаруй бакалавр, 150 гаруй магистр, доктор хамгаалсан бөгөөд төгсөгчид төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагад нийгмийн ажлын хөгжилд хувь нэмрээ оруулан ажиллаж байна.  

ШУТИС-ийн Нийгмийн ажлын хөтөлбөрийн баг нь 28 жилийн хугацаанд дэлхийн томоохон их, дээд сургуулиудтай хамтран ажиллаж, оюутан солилцооны хөтөлбөр, сургалтын хамтарсан хөтөлбөр, соёлын хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байгаа аж. 

Хуулийн хэлэлцүүлэгт оролцсон албаны төлөөллүүд бүгд санал бодлоо судалгаанд тулгуурлан илэрхийллээ. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661427
1 эможи

keyboard_arrow_up