ТЕГ: НӨАТ-ын буцаан олголт өнөөдөр, маргаашаас ИРГЭДИЙН ДАНСАНД орно
2025 оны 1 сарын 28
Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголт улирал улирлаар иргэдийн дансанд ордог болсон.
Тэгвэл өнгөрсөн оны IV улирал буюу 10, 11, 12 дугаар сарын НӨАТ-ын буцаан олголтыг энэ сард багтаан олгож дуусгах аж.
Тодруулбал, өнөөдөр, маргаашдаа иргэдийн дансанд НӨАТ-ын буцаан олголтыг шилжүүлэх юм байна.
Хэрэв 2024 оны дөрөвдүгээр улирлын сугалааны баримт нь бүртгэгдээгүй, алдаа заасан тохиолдолд иргэд Татварын ерөнхий газрын эрсдэлийн тасагт хандаж, асуудлаа шийдвэрлэх боломжтой аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1








661424
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс