20-21 насны залуус автомашин жолоодож яваад, гэрэлтүүлгийн төмөр тулгуур багана мөргөж гэмтжээ

2025 оны 1 сарын 28

Arslan.mn

20-21 насны залуус автомашин жолоодож яваад, гэрэлтүүлгийн төмөр тулгуур багана мөргөж гэмтжээ.

Тодруулбал, "Нийслэлийн Чингэлтэй дүүргийн тавдугаар хороонд Суудлын автомашин авто замын хажуугийн гэрэлтүүлгийн төмөр тулгуур багана мөргөж хоёр хүн автомашины бүхээгт хавчуулагдсан тухай дуудлагыг 01.28-ны өдрийн 01.13 цагт хүлээн авсан.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход Баянзүрх дүүргийн 19 дүгээр  хорооны харьяат иргэн Б /21 настай, эрэгтэй/, Э /20 настай эрэгтэй/ нар “Кровн” загварын автомашинаар зорчиж явахдаа гэрэлтүүлгийн төмөр тулгуур багана мөргөж автомашиныхаа эд ангид хавчуулагдан гэмтсэн байсныг 45 минут ажиллаж эсэн мэнд гаргаж НТТТ-д шилжүүлэн өгсөн" хэмээн мэдүүллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661421
0 эможи

keyboard_arrow_up