ЕТГ: Ерөнхийлөгч Ц.Хуланд холбогдох хэргийг дахин хянах үүрэг өгсөн гэх мэдээлэл ХУДАЛ

2025 оны 1 сарын 27

Arslan.mn

Яруу найрагчид холбогдох хэргийг Ерөнхийлөгчийн зүгээс дахин шалгах чиглэл өгсөн гэх мэдээлэл цацагдсан.

Хэргийн талаар нийслэлийн Прокурорын газрын хэлтсийн дарга, ахлах прокурор Г.Гэрэлтуяагаас тодруулахад "Яруу найрагч Ц.Хулантай холбогдох хэрэг гурван шатны шүүхээр шийдвэрлэгдсэн. Тогтоол хүчин төгөлдөр болсон" гэсэн юм.

Харин ЕТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас тодруулахад,  "Ерөнхийлөгчийн хувьд Улсын Ерөнхий прокурорт ийм үүрэг өгөх эрх Үндсэн хууль болоод бусад хуулиар ч олгогдоогүй. Дээрх мэдээлэл нь худал" гэсэн тайлбар мэдээлэл өглөө.

Эргэн сануулахад, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн /2023.07.25/ шийтгэх тогтоолоо танилцуулж, шүүгдэгч Ц.Хуланд Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 9.6 жилийн хорих ялаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661411
0 эможи

keyboard_arrow_up