Ц.Гансүлд: Одоо улс төрийн нөлөө бүхий 13 албан тушаалтанг “НҮҮРС“-ий хэргээр шалгаж байгаа

2025 оны 1 сарын 27

Arslan.mn

Нүүрсний гэх тодотголтой хэргийн талаар мэдээлэл өглөө.

НПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих I хэлтсийн дарга Ц.Гансүлд "  Нүүрсний гэх тодотголтой хэрэг дээр нийслэлийн Прокурорын газраас хяналт тавьж, хэд хэдэн хэргийг шүүхээр шийдвэрлэсэн.

Цаашдаа бас энэ хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна. Энэ хэрэг дээр Улсын ерөнхий прокурорын тогтоолын дагуу хамтарсан ажлын хэсэг байгуулж, хэрэг бүртгэл болон мөрдөн байцаалтын тодорхой хэргүүдийг шалгасан.

Мөн УИХ-ын Хянан шалгах түр хорооноос нүүрсний хэргүүдтэй холбоотой асуудлыг шалгуулахаар 60 багц асуудлын хүрээнд 63 сэдвийг шалгуулахаар ирүүлсэн. Эдгээрийн 21 хэрэгт бүртгэлийн хэрэг нээн, мөрдөн шалгаж байна. 

Нүүрсний хэргээр одоо хэрэг бүртгэлийн 101 хэрэг, мөрдөн байцаалтын 20 хэргийг шалгаж байна. Улс төрийн нөлөө бүхий 13 албан тушаалтанг нүүрсний хэргээр шалгаж байгаа. Үүн дээр нэмээд хэд хэдэн албан тушаалтыг энэ хэрэгт холбогдуулан шалгаж байна." гэв.

Мэн тэрбээр, "нүүрсний хэрэгт Т.Аюурсайхан нарыг холбогдуулан шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспортын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан хэргийг шалгаж, яллах дүгнэлт үйлдсэн. Хэргийг шүүхээр шалгаж, шийдвэрлэсэн. Шүүх байгууллагаас өгч байгаа тайлбарыг буруу, зөв гэж дүгнэх боломжгүй." гэсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661410
0 эможи

keyboard_arrow_up