“Баян“ Р.Базар нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна

2025 оны 1 сарын 27

Arslan.mn

Нийслэлийн прокурорын газраас 2024 онд шийдвэрлэгдсэн хэргүүдийн талаар мэдээлэл өгөв. Энэ үеэр “Баян“ Р.Базар нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна гэв.

Энэ талаар НПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих II хэлтсийн дарга Г.Гэрэлтуяа "Р.Базар нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Шалгалтын ажиллагаа дуусаагүй байна." гэв.

Эргэн сануулахад, өнгөрсөн жилийн дөрөвүгээр сард   "Алтайн хүдэр" ХХК-ийн захирал Р.Базарын оффист нэгжлэг хийж, мөнгө угаасан, хууль бусаар сонгууль санхүүжүүлж байж болзошгүй гэх үндэслэлээр ийнхүү шалгаж эхэлсэн байдаг. Тухайн үед ХЗДХ-ийн сайд байсан  Б.Энхбаяр  "Иргэн Р.Базартай холбоотой Улсын Дээд Шүүхийн эцсийн шийдвэр гарсан. Тодруулбал Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банканд нийт 78 тэрбум төгрөгийн хохирол учруулсныг тогтоосон юм билээ. Уг шүүхийн шийдвэрийг тухайн этгээд хэрэгжүүлээгүйтэй холбоотой ЕСБХБ-наас надад гомдол ирсэн. Одоогоор тус банкны хохирлын 13.7 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулсан гэсэн мэдээлэл бий. Одоогоор 64 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Гэхдээ энэ асуудлаар хорьсон эсэх талаар мэдээлэл надад ирээгүй." гэж тайлбар мэдээлэл өгч байсан.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661405
0 эможи

Р.Базар

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up