Т.Мөнхбаяр: Б.Махбалыг тэнсэнгээр сулласан ч прокурор эсэргүүцсэн тул одоо ял эдэлж байна

2025 оны 1 сарын 27

Arslan.mn

Нийслэлийн прокурорын газраас 2024 онд шийдвэрлэгдсэн хэргүүдийн талаар мэдээлэл өгөв. Энэ үеэр Улсын ерөнхий прокурорын газраас бусдын аминд халдсан Б.Махбалд холбогдох хэргийн талаар сэтгүүлчид асуулт асууж хариулт авлаа.

УЕПГ-ын ЯЭАХТХ-н ахлах прокурор Т.Мөнхбаяр "Багануур дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэхийн харьяа 427-р хаалттай, нээлттэй хорих ангид Б.Махбал ял эдэлж байхдаа тэнсэнгээр суллагдсан. Энэ хэрэгт прокуророор эсэргүүцэл бичиж, биелэгдсэн байна. Одоогоор холбогдох хууль тогтоомжийн дагуу хорих ялаа эдэлж байгаа" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661401
1 эможи

keyboard_arrow_up