УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатыг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байна

2025 оны 1 сарын 27

Arslan.mn

Прокурорын байгууллага өнөөдөр 2024 онд хийгдсэн хяналтын ажлын дүн мэдээ, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьсан зарим хэргийн хяналт шийдвэрлэлт, явц байдлын талаар мэдээлэл өгөх хэвлэлийн хурлыг зохион байгууллаа.

Энэ үеэр сэтгүүлч "УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат нүүрсний хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа эрүүл мэндийн шалтгаанаар гэж хүсэлтээ өгч, гаднын улсыг зорьсон. Тэр хүнийг буцааж авчрах асуудал хэрхэж байна вэ" хэмээн асуулт асуулаа.

Нийслэлийн Прокурорын Газраас "УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбаттай холбоотой хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгагдаж байна. Тухайн хүнд холбогдох асуудлаар гадаад улсад оргон зайлсан гэдэг үндэслэлээр эрэн сурвалжлах ажиллагаа хийгдэж байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661398
0 эможи

keyboard_arrow_up