С.Амарсайхан : Иргэн бүр гамшгаас өөрсдийн амь нас, эрүүл мэндээ хамгаалах үүрэг, хариуцлага гэж бий

2025 оны 1 сарын 27

Arslan.mn

Шадар сайд С.Амарсайхан Онцгой байдлын удирдах ажилтны зөвлөгөөн дээр хэлсэн үгэндээ "Иргэн бүр гамшгаас өөрсдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалж, урьдчилан сэргийлж байх тогтолцоог бид бүрдүүлэх хэрэгтэй. Иргэний үүрэг, хариуцлага гэж бий. Гамшиг, осол тохиолдоход зөвхөн ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБА БҮХ АЧААГ ҮҮРДЭГ, ХОР ХОХИРОЛ ҮҮСВЭЛ БУРУУТАН БОЛДОГ байж таарахгүй. Онцгой албаны алба хаагчид бүх хүний явдал суудал, алхаа гишгээг хараад, дагаад, хянаад, хамгаалаад явах боломжгүй шүү дээ. Тиймд гамшгийг үндэстнээрээ сөрөн тэсвэрлэдэг чадавхтай болох ёстой. Энэ хавар гал түймэр гарах эрсдэл өндөр байна. 

Тиймд үүнд урьдчилан сэргийлэх, бэлтгэл, бэлэн байдлыг хангах ажлыг эртнээс хэрэгжүүлэхийг ОБЕГ-т үүрэг болгож байна. Хүн хүч дутагдах вий. Хүний амь нас, эрүүл мэнд хохирох вий. Алба хаагчдын аюулгүй байдал, холбоо дохиолол, багаж хэрэгсэл энэ бүхнийгээ маш сайн тооцоорой" хэмээн захижээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661397
0 эможи

keyboard_arrow_up