Тохирлын үнэлгээний байгууллагуудад “ИТГЭМЖЛЭЛИЙН ГЭРЧИЛГЭЭ“ гардууллаа
Үндэсний Итгэмжлэлийн төвийн дарга, удирдлагууд холбогдох стандартын шаардлага, шалгуураа хангасан тохирлын үнэлгээний байгууллагуудад гэрчилгээ гардуулан, цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч, санал солилцлоо.
Төвийн даргын тушаалаар MNS ISO/IEC 17065:2013 “Тохирлын үнэлгээ. Хяналтын ажил эрхэлдэг төрөл бүрийн байгууллагын ажиллагаанд тавих шаардлага олон улсын стандарт”-ыг хангасан “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Судалгаа, хөгжил, чанарын удирдлагын төвд, MNS ISO/IEC 17025:2018 “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага”-ыг хангасан дараах аж ахуй нэгж байгууллагад итгэмжлэх тушаалаар гэрчилгээ олголоо. Үүнд:
“Нүхт тур” ХХК-ийн Эрүүл зүйн нян судлалын лаборатори
“НАРТ ШУҮН” ХХК-ийн Хөрс судлалын лаборатори
“ХРГГ” ХХК-ийн Эрдэс судлалын лаборатори
ISO/IEC 17020:2013 “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага”-ыг хангасан “Нова спект солюшн” ХХК-ийн Техникийн хяналтын байгууллага зэрэг байгууллагуудад Итгэмжлэлийн гэрчилгээг гардууллаа.
Холбогдох стандартын шаардлага, шалгуураа хангаж, гэрчилгээ гардаж авсан байгууллага, албан хаагчдад ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.









