Дүнжингаравын уулзварт гарсан дэлбэрэлтэд “Патрол” маркийн автомашины жолоочийг буруугүй гэж үзжээ

2025 оны 1 сарын 27

Arslan.mn

Өнөөдөр УЕПГ, НПГ-аас хамтарч, хэвлэлийн бага хурал хийлээ.

2023 оны нэгдүгээр сард Дүнжингаравын уулзварт шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан “Дашваанжил” ХХК-ийн хүнд даацын автомашины жолооч, “Патрол” маркийн автомашины жолооч нар зам тээврийн осол гаргасан.

Ослын улмаас дэлбэрэлт болж тэр хавьд явганаар, автомашинаар зорчиж явсан 7 хүн нас барж, тэнд байрлах 207 дугаар байр дэлбэрэлтэд өртсөн.

Улмаар  тус дэлбэрэлтэд "Дашваанжил" ХХК-ийн захирал болон жолооч Ч.Ренцэндорж нарт яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлсэн талаар өмнө бид мэдээлсэн.

Тэгвэл Дүнжингаравын уулзварт гарсан дэлбэрэлтэд “Патрол” маркийн автомашины жолоочийг буруугүй гэж үзжээ.

Энэ талаар  НПГ-аас "Уг дэлбэрэлтийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд 8 төрлийн 98 шинжээчийн дүгнэлт гарсан. Техникийн шинжээчийн дүгнэлтээр “Патрол” маркийн автомашины буруутай үйл ажиллагаа байхгүй байсан. Харин “Дашваанжил” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаатай холбоотой уг осол гарсан гэж үзэн Шүүхэд шилжүүлсэн" гэв.

Эргэн сануулахад,  Nissan Patrol маркийн автомашины жолооч нь БХЯ-ны Барилга захиалагчийн алба Төрийн Өмчит Аж Ахуйн тооцоот Үйлдвэрийн газрын захирал Э.Мөнхнаран болохыг эх сурвалжууд мэдээлсэн. Тухайн үед Э.Мөнхнаран нь яамны нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгслийг ажлын бус цагаар яагаад унаж явав гэгчлэнгийн олон асуулт хариултаа нэхэж байв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
661395
1 эможи

Л.Энхтунгалаг
2025-01-28 16:04
Харахад тодорхой байхад борчууд л буруудаад хохиорох хэрэг үү...Яаж шалгадаг юм бэ???Албаны машин унаад хөширдөөд ажлын бус шөнө дөлөөр явсан, сохор бүсэд орсон хүн хамгийн их буруутай юм бишүү...Элбэгдоржийн эгчийн хүүхэд гэж сонсогдсон дахин шалгамаар байна!!!
1
2025-01-28 10:44
Энэ патролийн жолооч хамт хохирол ыг барагдуулах ёстой биздээ
1
2025-01-28 01:51
Би энийг ерөөсөө ойлгохгүй юм.Энэ патрол унаж явсан нөхөр чинь нөлөөлсөн биздээ осол болоход Тэр газ аяндаа дэлбэрчихсийсуу Шударга бай адилхан ял үүр хувааж төл
Иргэн
2025-01-28 00:09
Ядарсан өвгөн ялангуяа унаж задарсан дарга наранд жаргажээ.
Capital park
2025-01-27 17:25
hairanch saihan hovguud mine ene neg goliiison 2alhamiin naana tsaana zutgesen gologoos bolj uregdeh gej
zochin
2025-01-27 16:56
ene sda PATROLTOIGOO joohon holdood ugsun bol iim asuudal garahgui bsan daa
Э
2025-01-27 13:38
Адилхан ял үүрч хохиролыг нь төлөх нь зөв ш тэй
1
2025-01-27 13:35
Энэ яахаараа буруугүй болдог юм бэ жинэхэнэ гай болсон хар гай тэр шөнө юү хмйж хулгай хийж банзалдаж явсан энэ новш л замд нь тээр
Зочин
2025-01-27 12:02
Оо заза алдгийм бна энэ улас ялзраад мөхөж бна даа
keyboard_arrow_up