ҮИТ: Эмнэлгийн байгууллагын лабораторийн эмч, мэргэжилтнүүдийг сургалтад хамрууллаа
Үндэсний Итгэмжлэлийн төв, Олон улсын стандартын академитай хамтран 01 дүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд MNS ISO 15189:2024 “Эрүүл мэндийн лаборатори-Чанар чадавхад тавих шаардлага” стандартын талаар мэдлэг олгох сургалтыг зохион байгууллаа.
Сургалтанд хамрагдсанаар Стандартын шаардлага шалгуурыг хангах, эмнэлгийн лабораторийн оношилгоо, шинжилгээний хариу үр дүнг түргэн шуурхай, чанартай, үнэн зөв, бодитой гаргах, менежментийн тогтолцоог сайжруулах, эмнэлгийн лабораторийн үйл ажиллагаа сайжрах чухал ач холбогдолтой юм.
Энэ удаагийн сургалтад нийт 8 эмнэлгийн байгууллагын 20 гаруй лабораторийн эрхлэгч болон эмч, мэргэжилтэн, чанарын менежер хамрагдлаа.
Сургалтад хамрагдсан нийт лабораторийн эмч, эмнэлгийн ажилтнуудад ажлын өндөр амжилт хүсье.









