УЕПГ: Дашваанжил ХХК-ий удирдлага болон жолооч нарын буруутай үйлдлээс болж 7 хүний амь нас хохирсон
Өнгөрсөн оны 01 дүгээр сард Дашваанжил ХХК-ий гааз тээвэрлэж явсан том аврын автомашин осол гаргаж долоон иргэн амь насаа алдан, 5 хүний эрүүл мэнд ноцтой хохирсон. Үүнээс гадна томоохон гурван обьект галд өртөж, өнөөдрийг хүртэл 60 гаруй өрхийн 300 гаруй иргэн түрээсийн байраар хоног төөрүүлж буй. Тэгвэл энэ хэргийн талаар УЕПГ-аас мэдээлэл өглөө.
Мэдээлэлд "Дашваанжил ХХК-ий гааз тээвэрлэж явсан том аврын автомашины жолоочийн буруутай үйлдлээс болж том осол гарсан. Тухайн хэргийг шинжээч нар дүгнэж үзээд Дашнаавжил ХХК-ийн удирдлага болон жолооч нарыг "Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон, эрүүл мэндийг болгоомжгүйгээр хохироосон, эд хөрөнгийг болгоомжгүйгээр хохироосон" зэрэг зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Ослын улмаас 18,8 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Шүүхээр гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлнэ. Шинжээчийн дүгнэлтээр Nissan Patrol маркын машины жолоочид буруутай үйлдэл тогтоогдоогүй. Тиймээс шинжээчийн дүгнэлтийг үндэслэн тухайн шийдвэрүүдийг гаргасан." хэмээлээ.