Б.Ариунзаяад толгой дээрээ халуун кофе асгуулж ХОХИРСОН ОХИНЫ АР ГЭР: Эмчилгээний төлбөр хохирлын мөнгө гэж НЭГ Ч ТӨГРӨГ нэхэмжилж аваагүй

2025 оны 1 сарын 24

Arslan.mn

Өмгөөлөгч Г.Батбаяр агсны охин Б.Ариунзаяа нь бусдын толгой дээр халуун кофе асгаж, танхайрсан хэрэгт холбогдож,  "бусдын биед хохирол учруулсан" гэх хэрэгт холбогдуулан яллагдагчаар татагдаж байсан талаар өмнө бид мэдээлж байсан.  Тодруулбал, Б.Ариунзаяа нь "Над руу харлаа, намайг таньдаг юм уу" гэж гартаа барьж  явсан  халуун кофег бусдын толгой дээр асгаж, биед нь халдаж гэмтэл учруулсан хэрэг гарсан.

Гэтэл шүүхийн шийдвэр нь гарчихаад байхад  Б.Ариунзаяа нь удаа дараа цахим сүлжээнд пост оруулж, хохирогч талынхан надаас "мөнгө нэхсэн" гэх зэргээр хохирсон охины арга гэрийнхнийг шантаажилж эхэлжээ.

Тэрээр энэ талаар зарим хэвлэлд ярилцлага өгөхдөө, "Миний халдсан гээд байгаа тэр охин ээж, эгчтэйгээ нийлж шантаажилж байгаад надаас 10 сая төгрөг авсан." гэжээ.

Тэгвэл Б.Ариунзаяад толгой дээрээ халуун кофе асгуулж ХОХИРСОН ОХИНЫ АР ГЭРЭЭС "Манай гэр бүл Б.Ариунзаяагаас эмчилгээний төлбөр хохирлын мөнгө гэж "нэг ч төгрөг" нэхэмжилж аваагүй. Тус хэрэг  2024.03.07-нд шүүхийн шийдвэр гарч буруутай нь тогтоогдож хэрэг нь хаагдсан болно.

Гэвч элдэв гүтгэлэгийн шинжтэй стори, пост байнга инстаграм болон фэйсбүүкдээ оруулж , манай охиныг зохион байгуулалттай өдөж кофе асгуулсан мэтээр  сошиалаар тарааж, олныг төөрөгдүүлсэн мэдээлэл одоог хүртэл тасрахгүй байгаад манай гэр бүл маш их гомдолтой байна.

Бид зүгээр л тайван амьдармаар байна. Мөн сүүлийн хэд хоног яваад байгаа шантаажилж мөнгө авсан гэх хэрэгт олон нийтэд биднийг мөнгө авсан мэт ойлголт төрүүлж элдэв хэл ам гүтгэлэг хэрээс хэтэрлээ. Тиймээс энэ талаар тодорхой тайлбар хийж,  мөн бие болон сэтгэл санааны хямралд оруулж одоог хүртэл тайван байж чадахгүй байгаа охин болон манай гэр бүлээс уучлалт гуйхыг шаардаж байна. Хэрэв гүтгэлэг мэдээллээ зогсохгүй бол  шүүхээр олгогдсон эрхийн дагуу хохирол нэхэмжлэх эрх хэзээд нээлттэй үлдсэнийг анхааруулмаар байна" гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
661362
1 эможи

Хаха алнаа энэ сэтгүүлч
2025-01-26 18:35
Арис.г нь Түлээд өмлөөд авчихсан юмуу.???үгүй бод 20к тос авч түрхээл болоошдээ
Zochin
2025-01-25 17:11
Aav shigee novsh yumaa bainga busdiig shantaajildag bsn uhej sanaa amarsan chin ohin ni urgeljluulhiin baina l daa hahaha udam gedeg iim aihtar
Od
2025-01-24 21:59
Энэ нээрэн үнэн хүмүүжилгүй хүүхэн юмаа. Нэг хэрэг нь дуусангуут өөр хэрэгт холбогдоод. Кофеэы үеэр зөндөө хүний гомдол яваад байсан. Энүүнд өөрт нь их учир байнаа
Tugulerdene
2025-01-24 21:55
Yasan ichij zowohgui hudlaa yridag huuhen be zohih yliig ni ugwul taarna
Саран
2025-01-24 16:22
balair zawaan hvmvvjilgvi iimerhvv ymnuudiig shorond hiigeesei novsh yma
keyboard_arrow_up