Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн ЭХЭЛЛЭЭ

2025 оны 1 сарын 23

Arslan.mn

Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагын 2025 оны удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөн өнөөдөр буюу 2025 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр эхэллээ.

Зөвлөгөөнөөр Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, тэргүүлэх чиглэлийн талаар удирдах ажилтнуудын дунд нэгдсэн ойлголт бий болгох, байгууллагын шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлж, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийн хүрээнд иргэдэд хүргэх үйлчилгээг сайжруулах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцүүлэг зохион байгуулж, цаашдын бодлого зорилтоо тодорхойлох юм.

Arslan.mnСургалт, зөвлөгөөнд урилгаар ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга, гишүүд оролцож, ЦЕГ-ын дарга, бригадын генерал Т.Сүхболд, Тэргүүн дэд дарга, бригадын генерал Ням-Очир, дэд дарга О.Ганбат, Л.Мөнхзул болон нийт 220 удирдах албан тушаалтнууд оролцож байна.  

Arslan.mn

Арга хэмжээг нээж ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч Т.Сүхболд хэлсэн үгэндээ “Та бүхэнд энэ өдрийн мэнд дэвшүүлье. Цагдаагийн байгууллага түүхэн цаг хугацаандаа хөгжсөөр өнөөдөр та бид технологийн эрин үед иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх онцгой нөхцөлд ажиллаж байна.

Цагдаагийн байгууллагын реформыг 2024 оноос эхлүүлэн хоёр үе шаттай хэрэгжүүлэхээр зорьж байна.

Тухайлбал, 2024 онд цагдаа, дотоодын цэргийн стартеги бодлого, хүний нөөц, шинэ инновацыг үйл ажиллагаадаа нэвтрүүлэхээр зорьсон. Үүний үр дүн ч гарлаа. Бид алба хаагчдынхаа ажиллах орчин, нийгмийн баталгааг хангахын төлөө хэд хэдэн хөтөлбөр хэрэгжүүлсэн байна.

Үр дүнд нь 128 айлын орон сууцны төслийг эхлүүлж, 177 алба хаагчдад 50 хувийн хөнгөлөлттэй орон сууцанд хамрагдах, 110 алба хаагчийг ипотекийн зээлд хамруулах, 55 алба хаагчид мөнгөн тусламж олгох ажлууд хийгджээ.

Мөн цагдаагийн байгууллагын удирдах албан тушаалд нээлттэй, ил тод, сонгон шалгаруулалтаар очдог тогтолцоог бий болгохын тулд 2023 оны 09 дүгээр сараас эхлэн өнөөдрийг хүртэл нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж, удирдах албан тушаалтнаа томилж байна.

Технологийн хурдтай хөгжилтэй мөр зэрэгцэн гэмт хэргийн илрүүлэлтийг сайжруулахад шинэ инноваци, технологиудыг тасралтгүй нэвтрүүлэх шаардлагатай байна. Сорилтоо дагаад шинэ боломжууд мөн нэмэгдэж байна. Өнөөдөр манай улсад гурван хэрэг тутмын нэг нь цахим орчинд үйлдэгдэж байна. Ил гэмт хэргүүд, хүн худалдаалах, үндэстэн дамнасан хэргүүд ч мөн цахим хэлбэрт шилжиж байгаа нь бидэнд тулгамдсан асуудлын нэг болоод байна. Иймд бид тусгайлан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох тал дээр олон улсын хууль сайхиулах байгууллагуудтай нягт, уялдаатай ажиллана.

Цагдаа нь иргэнээ хамгаалдаг, иргэн цагдаагийн ажилд хүндэтгэлтэй ханддаг байхын төлөө бид хуульч, мэргэжлийн, хүний эрхийн мэдрэмжтэй ажиллахыг зорьдог.

2025 онд ихээхэн олон шинэчлэлийн, эхлүүлсэн ажлын үр дүнгүүд гарна гэдэгт итгэлтэй байна. Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын алба хаагчдын хөгжил, удирдах ажилтнуудын манлайллыг дэмжих, гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажлыг хөгжлийн нэг шат ахиулахын төлөө ажиллана” хэмээн онцоллоо.

Arslan.mnЦагдаа, дотоодын цэргийн удирдах ажилтны 2025 оны сургалт, зөвлөгөөнөөр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Гадаад бодлого сэдвээр илтгэл тавьсан бол ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл хууль зүйн салбарт хийгдэхээр зорьсон ажлуудын талаар мэдээлэл хийлээ.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661341
1 эможи

keyboard_arrow_up