Таван ханатай гэрт гал гарч 79 настай эмэгтэй амиа алджээ

2025 оны 1 сарын 23

Arslan.mn

Өвөрхангай аймагт өчигдөр буюу /2025-01-22/-ны өдөр таван ханатай гэр, зуны байшин шатсаны улмаас 79 настай эмэгтэй нэрвэгдэж амиа алдсан байна.

Энэ талаар ОБЕГ-аас "Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Өлзийт багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.22-ны өдрийн 15:58 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 12 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн 5 ханатай гэр, 5х6 метрийн хэмжээтэй зуны байшин тус тус шатаж байсныг ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Н /79 настай, эмэгтэй/ өртөж нас барсан байсан тул цогцсыг аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн" хэмээн мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661327
0 эможи

keyboard_arrow_up