Сураггүй болсон иргэний цогцсыг олжээ
2025 оны 1 сарын 22
Ховд аймгийн Манхан сумын Жаргалант ууланд сураггүй болсон иргэний цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.
Тодруулбал, Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн Жаргалант хайрхны “Яргайтын-Ам" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 130 км-т, сумын төвөөс зүүн зүгт 50 км-т/ Жаргалант ууланд 1 хүн сураггүй болсон тухай дуудлага өчигдөр /2024.01.21/ өдрийн 14:20 цагт иржээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Манхан сум дахь бүлгийн алба хаагчид очиж, Ховд аймгийн Жаргалант сумын харьяат иргэн С /49 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 17:25 цагт тус уулын “Өмнөд-Улиас” гэдэг газраас цогцсыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
661308
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс