С.Энхболд: П.Батчулуун эмч олон гэр бүлд амьдрал бэлэглэсэн. Цаашид хэдэн арван гэр бүлд элэг бүтэн амьдрал бэлэглэх байсан бол

2025 оны 1 сарын 21

Arslan.mn

Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан П.Батчулууныг хүний эд эрхтэнийг зөвшөөрөлгүй авсан үйлдэлд гэм буруутайд тооцон өчигдөр /2025.01.20/ шүүхээс 2.6 жилийн ял оноосон.

Тэгвэл Эрүүл мэндийн сайд асан С.Энхболд энэ талаар өөрийн цахим хуудаснаа "Бодит байдал, шаардлага, цаашид шүүхийн практикт учрах нөхцлүүдийг тооцон шүүх шийдвэрээ эргэж харна гэж найдаж байна.

Эд, эрхтэн шилжүүлэн суулгах гэдэг хүссэн эмч нарын хийдэг хагалгаа биш!

Бид ч холбогдох бүх хууль, журмыг эргэн харж яаралтай сайжруулах ёстой юм байна.

Монгол улсад эд эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааг нэвтрүүлж нутагшуулах, тус хагалгааг олон улсын түвшинд хүргэж үсрэнгүй амжилт гаргахад анхнаас нь зүтгэсэн анхдагчийн маань нэг бол яах аргагүй Хүний Гавьяат Эмч П. Батчулуун эмч юм.

МАШ олон гэр бүлд аз жаргал, амьдрал бэлэглэсэн тангарагтаа үнэнч, буянтай энэ хүн цаашид хэдэн арван гэр бүлд элэг бүтэн амьдрал бэлэглэх байсан бол?

Буруу мэдээлэл нийгэмд түгээж, нийгмийг бухимдуулсан асуудлаас болж цаашид хэдэн хүн, хэдэн гэр бүл хохирох бол?" хэмээжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
661296
1 эможи

Зочин
2025-01-21 21:49
Хулгайч хулгайчаа л өмөөрнө Хятад хятадаа л хамгаална
Иргэн
2025-01-21 16:25
Золгүй байдлаар амиа алдсан хүн шүү дээ.Эмч хүн яс махыг нь шулаад хэрчээд авчихаж болно гэж үү.Хр гэрт нь хэлэхгүй нууцаар авна гэдэг чинь маш муухай шунахайн сэдэлтэй харгис үйлдэл биз дээ
keyboard_arrow_up