И-баримтын сугалаанд хожсон мөнгийг 20 хоногийн дотор олгоно

2025 оны 1 сарын 21

Arslan.mn

Сангийн сайдын 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 14 тоот тушаалаар батлагдсан "Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам"-ын 4.10-д зааснаар хонжвор таарч урамшуулал авах эрхтэй сугалаанд оролцогч нь тохирол явагдсанаас хойш 90 хоногийн хугацаанд урамшууллаа авах эрхтэй бөгөөд уг хугацаа өнгөрсөн бол тухайн этгээдийг сугаалны урамшууллаас татгалзсанд тооцно.

Мөн сугалааны тохирлын урамшууллын хэмжээ 1500,000 ( нэг сая таван зуун мянга) төгрөг буюу түүнээс дээш бол харьяалах татварын албанд биечлэн очиж, холбогдох сугалааны тасалбар, иргэний үнэмлэх түүнтэй адилтгах баримт бичгийн хуулбар, хүсэлтийн хамт гаргаж өгдөг. 

Хүсэлтээ баталгаажуулсан сугалааны азтаны сугалааны тохирлыг хэрэглэгчийн хэсэгт бүртгүүлж, баталгаажуулсан дансны дугаараар хүсэлт гаргаснаас хойш 20 хоногийн дотор олгоно.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661293
0 эможи

keyboard_arrow_up