С.Наранцогт: “ХӨХ НҮҮРС“ төслийг хэрэгжүүлснээр богино хугацаанд Улаанбаатар хотын утааг 80% бууруулна

2025 оны 1 сарын 21

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Шинэ сэргэлтийн бодлого, Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төслийн нэг нь “Хөх нүүрс” төсөл юм. Төслийн хүрээнд Багануурын нүүрсний уурхайд түшиглэн “Нүүрс химийн цогцолбор” байгуулахаар төлөвлөсөн. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өчигдөр холбогдох албаныхантай хамт Багануур ХК-д ажиллалаа. 

Энэ үеэр ХӨХ НҮҮРС төслийг танилцуулсан бөгөөд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт "/2025.01.20/Багануур дүүрэгт байрлах “Эрдэнэс Монгол” ХХК-ийн үйлдвэрт ажиллаж, өвөлжилтийн нөхцөл байдал болон шинээр хэрэгжүүлэх шахмал түлшний үйлдвэрийн асуудлаар холбогдох албаныхантай санал солилцож байна.

Багануурын ордын хүрэн нүүрсийг 650 градусын температурт дулааны боловсруулалтад оруулж, хагас кокос буюу хөх нүүрс үйлдвэрлэнэ. 

Хөх нүүрс нь сайжруулсан шахмал түлштэй харьцуулахад нарийн ширхэгт тоосонцорын ялгарлын хэмжээ 80 хувь, хүхрийн исэл 64, акотын исэл 85 хувиар бага. Хөх нүүрс нь түүхий нүүрсэнд агуулагдах хорт нэгдлүүдийн хэмжээг багасгаж, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 80 орчим хувиар бууруулна. 

Хөрөнгө оруулалт нь бусад төслүүдийг бодвол бага учраас богино хугацаанд хэрэгжих бүрэн боломжтой. 

Хөх нүүрс нь эдийн засгийн хувьд хэмнэлттэй, үйлдвэрлэх үнэ одоогийн сайжруулсан түлшнээс 62 хувиар бага байна;

Тус нүүрсний хог хаягдлаас 100 мвт-ийн эрчим хүч үйлдвэрлэхээс гадна химийн бодисын түүхий эдийг дотооддоо үйлдвэрлэх боломжтой болох юм." гэдгийг онцолж байлаа. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661280
0 эможи

Хотын иргэн
2025-01-21 15:37
Одоо богино хугцаанд байшин барилгажуулах хэрэгтэй . Юун өнгөт нүүрс вэ? Мөнгө угаах гээд ядах юмаа.
Зочин
2025-01-21 15:35
Багануурын нүүрс коксжих гүй.
Кк
2025-01-21 12:42
650 градуст шатаачихаар яаж илч дулаан гарах юм
keyboard_arrow_up