Шинийн нэгэн хэзээ болох талаар Гандантэгчэнлин хийдээс мэдээлэл өгнө
2025 оны 1 сарын 20
Гандантэгчэнлин хийдээс маргааш буюу нэгдүгээр сарын 21-ний Мягмар гарагт 14 цагаас хэвлэлийн хурал хийхээр болжээ.
Хэвлэлийн хурлаар, ШУА-ын Физик технологийн хүрээлэнгийн эрдэмтэн, Монгол улсын гавьяат багш, физикч Лосолын Бямбажаргалын багшийн судалгааны бүтээл, МУ-ын Засгийн газар, Ерөнхийлөгчийн тамгын газрын 2002 оны ажлын хэсгийн 1000 жилийн цаг тооны бичгийн тооцооллын эцэслэн шийдсэн судалгааны ажлын бүрэн эх хувийг МБШТөв-Гандантэгчэнлин хийдэд гардуулан өгөх үйл ажиллагаа болох аж.
Мөн энэ үеэр цагаан сарын шинийн 1 хэдэнд тохиох талаар мэдээлэл өгнө гэж тус хийдээс мэдээлэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
661274
1 эможи
Уран гоо
2025-01-21 13:59
Зөв шүү
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс