“Дэлхийн улс орны прокурорын байгууллагын эрх зүйн үндэс” сэдэвт судалгааны бүтээл хэвлэгдэн гарлаа

2025 оны 1 сарын 20

Arslan.mn

Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгээс “Дэлхийн улс орны прокурорын байгууллагын эрх зүйн үндэс” сэдэвт харьцуулсан судалгааг хийжээ.

Бусад орны прокурорын байгууллагын эрх зүйн үндсийг тухайн улсын засаглалын хэлбэр, газар зүйн байршлын онцлог, эрх зүйн бүл, Үндсэн хууль болон салбар хуулиар прокурорын үйл ажиллагааг хуульчилсан эсэх талаар танин мэдэх, өөрийн орны онцлогтой харьцуулах зэрэг ач холбогдолтой хэмээн үзэж, энэхүү харьцуулсан судалгааг хийсэн байна.

Судалгаанд Ази тивийн 46, Европ тивийн 44, Африк тивийн 54, Хойд Америкийн 23, Өмнөд Америкийн 12, Австрали тивийн 14 улс хамрагдсан ба эрх зүйн бүлээр нь авч үзвэл Ром-Германы эрх зүйн 78, Англо-Саксоны эрх зүйн 23 бусад бүлд хамаарах 92 улс хамрагджээ.

Судалгаанаас үзэхэд 193 улсаас 161 улс нь Прокурорын байгууллагын эрх зүйн үндсийг Үндсэн хуулиараа тодорхойлж, 104 улсад прокурорын байгууллага нь шүүх эрх мэдэлд хамаарч байна. Улс орнуудын засаглалын хэлбэр, эрх зүйн бүл, төрийн эрх мэдлийн хуваарилалтаас хамааран Прокурорын байгууллагын тогтолцоо өөр өөр байдаг ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661268
0 эможи

УЕПГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up