С.НЯМ-ЭРДЭНЭ: Малын эмч нарын үйл ажиллагааг буруутгаагүй. Зөөвөрлөх явцад стандарт алдагдах тохиолдол их байна
Үндэсний Итгэмжлэлийн төвийн дарга С.Ням-Эрдэнэ сүүлийн үед цахим орчинд өрнөөд буй асуудлаар тайлбар хэллээ. Тэрээр "Бид эмийн үлдэгдэлгүй мах хэрэглэж чадаж байна уу гэдгийг шалгахад 90 хувь нь алдагдсан байна. Үүнийг шийдвэрлэх ёстой. Хөдөө орон нутгаас ирж байгаа маханд малын эмч нар гэрчилгээний олгодог. Тухайн гэрчилгээ нь мах шинэ, хулгайн замынх биш, гарал үүсэл нь тодорхой зэрэг олон мэдээллийг агуулдаг.
Харин бид тухайн маханд итгэмжлэгдсэн лабораториор шинжилгээ хийж байж иргэдийн гарт хүргэх ёстой. Гэтэл сая хийсэн зургаан захын таван лаборатори итгэмжлэгдээгүй байгаа нь эмгэнэлтэй асуудал. Итгэмжлэгдээгүй лабораторийн сорьц, шинжилгээг хаана, хэнч хүлээн зөвшөөрөхгүй.
Үүнээс гадна малын эмч нарын үйл ажиллагааг буруутгасан зүйл байхгүй. Гэрчилгээг олгосноос хойш зөөвөрлөх явцад стандарт алдагдах тохиолдол их байна.