ХӨСҮТ: “Эмнэлгийн халдварын сэргийлэлт ба хяналт” олон улсын хурлыг зохион байгууллаа
Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв, ХБНГУ-ийн “Эмнэлгийн эрүүл ахуйн нийгэмлэг”, “Монголын сувилагчдын нийгэмлэг”, “Эмнэлгийн эрүүл ахуйн институт” ТББ хамтран “Эмнэлгийн халдварын сэргийлэлт ба хяналт”, “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй” сэдэвт олон Улсын зөвлөгөөнийг энэ сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Тус Олон улсын зөвлөгөөнд ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Э.Анхбаяр, ХБНГУ-ын “Эмнэлгийн эрүүл ахуйн нийгэмлэг”-ийн тэргүүн Анагаах ухааны доктор, профессор Волтер Попп, Японы Жайка ОУ-ын байгууллагын сайн дурын ажилтан, гамшгийн сувилахуйн мэргэшсэн сувилагч Накатани Жунко, ХБНГУ-ийн Берлин хотын Charité анагаах ухааны их сургуулийн доктор, профессор, шүдний их эмч Профессор Анетте Симонис, Монголын үндэсний их сургуулийн солонгос хэлний тэнхимийн багш Пак Даль Рим нар оролцож, эмч, эмнэлгийн мэргэжилтэн, сувилагч нарт зориулан сонирхолтой илтгэл танилцууллаа.
Зөвлөгөөнд ХӨСҮТ, ГССҮТ, НШЭНТ, БЗДНЭ, БЗДЭМТ, Хүүхдийн төв сувилал, Гурван гал эмнэлэг, УБТЗЭ, ЭНЭҮТ, Хөвсгөл, Дорнод аймгийн эмч, сувилагч, халдвар хяналтын ажилтан, мэргэжилтнүүд оролцлоо.









