Цэргийн чуулгын хөгжимчид хавдрыг даван туулагчдад ардын дууны аялгуу тоглож өгчээ
2025 оны 1 сарын 17
Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын үндэсний хөгжимчид өнгөрсөн лхагва гарагт буюу нэгдүгээр сарын 15-нд Хавдар судлалын үндэсний төвийн өвчтөнүүдэд ардын хөгжим тоглож өгчээ.
Хөгжимчид эмнэлгийн нийтийн хүлээлгийн танхимд болон химийн эмчилгээний тасагт эмчлүүлж буй хүмүүст ардын дууны аялгуу тоглосон байна. ХСҮТ нь энэхүү арга хэмжээг 2002 оноос хойш хэрэгжүүлж буй бөгөөд нийт 150 гаруй удаагийн тоглолт зохион байгуулжээ. Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын морин хуурчид "Идрэнгийн говиор", "Жалам хар", "Үүлэн бор", "Монгол аялгуу", "Татлагын холбоо", "Хартай сарлаг", "Төвөргөөн", "Татлага" зэрэг алдарт бүтээлүүдийг тоглосон байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
661247
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс