12.8 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа

2025 оны 1 сарын 17

Arslan.mn

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржийн нээлттэй цахим арилжаагаар дамжуулан 2 багц буюу 12.8 мянган тонн эрчим хүчний нүүрсийг БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжиж, 48.8 ам.доллар/тн үнээр хэлцэл хийгдлээ.

51.2 МЯНГАН ТОНН БАЯЖУУЛСАН НҮҮРС БИРЖЭЭР БОРЛУУЛАВ

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд Нүүрс баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулж анхны бүтээгдэхүүн болох 12.8 мянган тонн баяжуулсан коксжих нүүрсийг 2024 оны 10 сарын 25-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржийн нээлттэй цахим арилжаагаар дамжуулан борлуулж, экспортод гаргасан бол 2025 он гарснаас хойш өнөөгийн байдлаар 38.4 мянган тонн баяжуулсан коксжих нүүрс, 12.8 мянган тонн баяжуулсан коксжих чанаргүй нүүрс, нийт 51.2 мянган тонн баяжуулсан нүүрс биржээр арилжаалаад байна.

#ett

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661232
0 эможи

keyboard_arrow_up