ЦЕГ: “CU“ дэлгүүрийн ажилтанг зодсон эмэгтэйг шалгаж байна

2025 оны 1 сарын 17

Arslan.mn

Олон нийтийн сүлжээнд "CU" сүлжээ дэлгүүрийн ажилтан охины нүүр рүү үйлчлүүлэгч эмэгтэй ундаа шидэж, зодсон бичлэг цацагдсан. Энэ хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ.

Тодруулбал, 2025 оны нэгдүгээр сарын 15-нд болсон бөгөөд нийслэлийн Баянгол дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэс дээр бүртгэлд авч, шалгалтын ажиллагаа явуулж байгааг албаныхан мэдээллээ.

Цагдаагийн байгууллагад 2025 оны нэгдүгээр сарын 16-ны 02 цаг 36 минутад “Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах сүлжээ дэлгүүр дотор танхайраад байна…” гэх дуудлага мэдээлэл ирүүлснийг бүртгэлд авч, шалгалтын ажиллагаа явуулж байна.

Энэ талаар тухайн оюутны аав өөрийн цахим хуудастаа "Миний охин их сургуулийн хоёрдугаар курсийн оюутан. Амралтаараа "CU" дэлгүүрт ажиллаж байхад ингэж зодсон байна. Аюулгүй байдал алга энэ сүлжээ дэлгүүрүүдэд алга. Аав нь ч гар хүрч үзээгүй охиныг минь" гэдгийг бичсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661227
0 эможи

keyboard_arrow_up