ШУУРХАЙ: Хоолны газар буу гаргаж, эмэгтэй хүн сүрдүүлсэн З.Шинэчагтгыг 100 мянган төгрөгөөр торгожээ
2025 оны 1 сарын 11
Энэ сарын 02-ны өдөр тулаанч З.Шинэчагтга "Дөлгөөн нуур"-ын GS25 дэлгүүрийн зүүн талын хятад хоолны газарт согтуурсан үедээ буу гарган хамт явсан эмэгтэйгээ дарамталж айлган сүрдүүлсэн гэх бичлэг цахим орчинд нийтлэгдсэн.
Тэгвэл энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутагт байрлах хятад хоолны газар иргэн З.Ш нь гар буу /үрлэн сумтай/ гарган танхайрсан асуудалд Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйл “Танхайрах” заасны дагуу шалгалтын ажиллагааг явуулжээ. Улмаар шүүхээр 7-30 хоног баривчлах саналыг хүргүүлж, Дүүргийн эрүү, иргэний хялбаршуулсан шүүхээс 100 нэгжээр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн." гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
661111
1 эможи
Зочин
2025-01-11 15:01
Манай хууль гж ердөөл зөөлөн гамбир..хэрвээ хүн буудсан бл яана..Ингэж танхайрсан тохиолдолд 100 саяаар торгоод нэмж шоронд 3 жил хатаах хэрэгтэйшдээ..одоо удахгүй гарч ирээд дахиад энэ бтугай юм блвол яахуу..Тэр эмэгтэйн сэтгэл санааны хохиролыг яахуу..хэн төлөхүү..
Зочид
2025-01-11 14:26
З.Шинэчагтга нь олон нийтийн газар хамт явсан эмэгтэйтэйгээ дарамталж айлган сүрдүүлсэн тул 100 мянган төгрөгөөр торгоно гэдэг маш бага торгох шийтгэл оногдуулсан байна, эмэгтэй хүнийг айлган сүрдүүлсэн гэж байна.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс