ШУУРХАЙ: Малын бэлчээрээс болж маргалдан, гэр бүлийн хоёр хүнийг хутгалж хүнд гэмтээсэн хэрэг ГАРЧЭЭ
2025 оны 1 сарын 10
Ховд аймагт малын бэлчээрээс болж маргалдан, нэг гэр бүлийн гишүүдийг хутгалж, хүнд гэмтэл учруулсан хэрэг гарчээ.
Тодруулбал, энэ сарын 09-ний өдөр Ховд аймагт нэг айлын эхнэр, нөхөр хоёр бусдад хутгалуулсан талаар ойрын хүмүүс нь дуудлага өгсөн аж.
Тодруулахад хамт архидан согтуурч байх үедээ бэлчээрээс болж маргалдан иргэн Б-н нь өөрийн танил иргэн Н болон Ж-ийн нуруу тус газарт нь хутгалж гэмтээсэн байжээ. Улмаар нөхцөл байдал хүндэрч иргэн "Б" мөн хэвлий хэсэгт хутгалуулсан байсан талаар албан бус эх сурвалж мэдээллээ.
Одоогийн байдлаар хутгалуулсан иргэд Ховд аймгийн БОЭТ-д хүргэгдэн эмчлэгдэж байгаа бөгөөд иргэн Ж-ийн биеийн байдал маш хүнд байгаа аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
661106
0 эможи
Зочин
2025-01-10 16:46
Хутгалсан хүн нь доод тал нь зоолттой 5 жил авлаа даа.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс