ЦЕГ: Хууль зүйн яамны хэлэлцүүлгийн үеэр зодолдсон иргэдийг шалгаж байна
2025 оны 1 сарын 10
Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр маргалдсан иргэдийн үйлдлийг шалгаж байна.
Тодруулбал, Хууль зүй, дотоод хэргийн яаманд "Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах нөхөн төлүүлэх тухай" хуулийн төслийн танилцуулга, хэлэлцүүлэг зохион байгуулагдсан юм.
Энэ үеэр иргэн С, "Үнэн ба зөв" намын дарга А.Отгонбаатар нар хэлэлцүүлэгт оролцож байсан иргэн Д-тэй маргалджээ. Ингээд иргэн С-ыг танхимаас гаргаж, хэлэлцүүлгийг дуусгасан байна.
Дээрх зөрчлийн шинжтэй үйлдлийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
661105
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс