Гэрээсээ гараад сураггүй болсон иргэний цогцсыг гурван хоногийн дараа гүүрэн доороос олжээ

2025 оны 1 сарын 10

Arslan.mn

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Цагдуулт багт иргэн Д нь 01-р сарын 07-ны өдрийн 16:15 цагийн орчим гэрээсээ явган гараад сураггүй болсон тухай дуудлагыг 01-р сарын 08-ны өдрийн 17:15 цагт хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Д /45 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг 01-р сарын 09-ний өдрийн 10:45 цагт эхлүүлж, тухайн иргэний цогцсыг аймгийн төвөөс урд зүгт 6 км зайд Булган сумын Баянбулаг багийн “Сангийн толгой”-н гүүрний доороос 13:05 цагт олж, Цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
661092
1 эможи

keyboard_arrow_up